Детей иметь не следует, но внуков - непременно.
Манай улс 10 жилийн дараа хєдєє аж ахуй, уул уурхай, боловсруулах салбарын гээд 100 гаруй vйлдвэртэй болох нь.
Хийх ажил алга хэмээн гудамж метрлэн явах хэдэн арван залуус ажилтай болж, импортлодог орон бус экспортлогч улс болох аж. Хэзээнээс ийм болохыг бид хvссээр ирсэн. Гэвч бидэнд хєрєнгє мєнгє, цаг зав, хvн хvч байгаагvй гэдэг. Тэгвэл єнєєдєр цаг нь болжээ хэмээн УИХ-ын гишvvн Н.Батбаяр, Калмык Шуудан Банкны Тєлєєлєн Удирдах Зєвлєлийн дарга Д.Зоригт нар бvх нийтээрээ vйлдвэрлэлийг хєгжvvлэх их vйлсийг эхлvvлцгээе уриалж байна. Єнєєдєр дэлхийн зах зээл дээр шатахууны vнээс vvдэн хvнсний бvтээгдэхvvний vнэ єсч, монголчууд бид єлсгєлєнгийн туйлд хvрэх шахаад байгаа билээ. Vvний бурууг холбогдох vйлдвэр, компани, Засгийн газар хариуцаж байгаа ч vнэн хэрэгтээ бид экспортлогч бус импортлогч байгаад учир бий гэнэ. Газар доороо есєн эрдэнийн баялагтай байж гадаадаас ємсєх, зvvх, идэхээ импортлон байгаа нь хатуу ч гэсэн "алтан дээр суусан гуйлгачин" хэмээх vгийн vнэнийг илтгэнэ. Тиймээс єєрсдєє баялгаа бvтээх цаг болсон гэж санаачлагчид vзэж байгаа аж. Тэд улс оронд шаардлагатай 100 гаруй vйлдвэрийн нэрийг эдийн засаг, техникийн нарийн vндэслэлээр гаргасан гэнэ. Уул уурхайн салбарт гэхэд л Цагаан суваргын зэс, Асгатын мєнгє, Тамсагийн нефть, Боловсруулах аж vйлдвэрийн салбарт алт, зэс цэвэршvvлэх, зэс кабель утас ороомгийн vйлдвэр, био, нано технологи, шингэрvvлсэн шатдаг хийн vйлдвэр, тvлш эрчим хvчний салбарт атомын дунд оврын цахилгаан станц, газрын тос боловсруулах гээд л зvvдлэх ч эрхгvй vйлдвэрийг арван жилийн дотор байгуулна хэмээн vзжээ.
Vнэхээр 100 vйлдвэрийг энэ хугацаанд амжиж байгуулах боломжтой эсэхийг УИХ-ын гишvvн Н.Батбаяраас тодруулахад " Улс оронд vйлдвэржилт явах гурван тулгын чулуу байдаг. Хvн амын тоо, нэг хvнд ногдох баялгийн хэмжээ, иргэдийнх нь оюун ухааны чадавхи. Хэрвээ энэ гурвыг хангаж байвал ямар ч салбарт vйлдвэр байгуулах боломжтой. Тэгэхээр энэ гурван нєхцєлийг бvрдvvлж байгаа бол бvх нийтээрээ зvтгэвэл vйлдвэр байгуулахад саадгvй. Мєнгєний хувьд ємнє нь бидэнд юм хийе ч гэсэн мєнгє байдаггvй байлаа. Харин єнєєдєр бид мєнгєтэйн зовлон эдэлж байна. Тvvгээрээ яагаад єєрсдєдєє, ирээдvйдээ ч хэрэгтэй vйлдвэр байгуулж болохгvй гэж. Арван жил гэдэг зарим хvнд их, бага ч хугацаа мэт санагдаж байгаа байх. Гэхдээ хvнд vйлдвэрийг 3-5 жилийн дотор байгуулна" хэмээн хариулсан юм. Ямартай ч эрхэм гишvvний vзэж байгаагаар дээд боловсролыг шинэчлэн, чадалтай, мэдлэгтэй хvvхдийг дээд болон техник мэргэжлийн сургуульд улсын зардлаар сургах хэрэгтэй. Ингэснээр мэдлэгтэй конструктор, чадварлаг техникийн ажилчид 100 гаруй vйлдвэрийг удирдан авч явах аж.
Эдийн засгийн техник vндэслэлийн талаар Монгол шуудан банкны тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга Д.Зоригт " Тvvхий эдийг боловсруулах vйлдвэр байхгvйгээс гадаад руу гаргадаг. Тиймээс шаардлагатай гэсэн vйлдвэрийг оруулсан юм. Тэрнээс сэтгэлийн хєєрлєєр нэрсийг гаргаагvй. Зэсийн vйлдвэрт тvшиглэн ярихад зэс цэвэршvvлэх vйлдвэр байгуулбал холбооны утас vйлдвэрлэн экспортловол нэг тонноос 40 мянга, чипээс тонн тутмаас сая гаруй ам.долларыг олох боломжтой байгаа юм. Гэтэл бид зэсээ боловсруулахгvй экспортлож байгаагаас их мєнгє алдаж байна " хэмээн ярьсан юм. Ямартай ч, зарим нэг гишvvний хоолойгоо сєєтєл ярьж, учирлаж байсан vйлдвэрvvдийг удахгvй байгуулах гэнэ. Гэхдээ монголчууд бултаараа хичээн зvтгэвэл шvv дээ.
Т.Оюун
Дугаар 81/400/
Ардчилал сонин
Ремни безопасности
ISP
Русские Страховые Традиции